COVID-19

Нийслэл дэх минж үржүүлгийн газрын долоон минжнээс коронавирусийн халдвар илэрлээ

Зоонозын өвчин судлалын үндэсний төв Улаанбаатар хот дахь Минж үржүүлгийн газарт байсан минжнүүдээс коронавирусийн шинжилгээ авахад долоон минжний сорьц эерэг гарчээ.

Энэ тухай ЗӨСҮТ “Коронавируст халдвараар өвчилсөн иргэд гэртээ тэжээвэр амьтантай эсэхэд давхар тандалт хийн ажиллаж байна. Өнгөрсөн наймдугаар сард Минж үржүүлгийн нэгэн газарт амьтдаас нь шинж тэмдэг илэрсэн гэх мэдээллийн дагуу очиж шинжилгээ хийсэн. Ингэхэд долоон минж коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдсан” гэж мэдээллээ.

Тус газар нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачууртад байрладаг бөгөөд экологийн тэнцвэрийг байгалийн аясаар хадгалахад онцгой үүрэг зорилгоор 2012 онд (ОХУ, ХБНГУ-аас 22 эр, 22 эм нийт 44 толгой) нээсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet