ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Налайх дүүрэгт дээрэмдэх гэмт хэрэг 80 хувиар бууржээ

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас эрүүгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалжээ.  Судалгаагаар Налайх дүүрэгт 2019 онд нийт 319 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 73 хэргээр буюу 18.6 хувиар буурсан үзүүлэлттэй  байна. Гэмт хэргийн төрлөөр нь авч үзвэл хүнийг санаатай алах гэмт хэрэг тав гарсан нь өмнөх оноос нэг буюу 25, хүчиндэх гэмт хэрэг хоёр буюу 66.6 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг найм буюу 72.7 хувиар тус тус өссөн байна. Харин хулгайн гэмт хэрэг 47 буюу 35.6, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 15 буюу 10.6, дээрэмдэх гэмт хэрэг тав буюу 80 хувиар тус тус буурчээ. Нийт гэмт хэргийн 72 хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг болон хулгайн гэмт хэрэг эзэлжээ. 

Багахангай дүүргийн хэмжээнд 2019 онд 26 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс долоо буюу 21.2 хувиар буурсан бол хулгайлах гэмт хэрэг гурав буюу 40, хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тав буюу 41, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гурав буюу 25 хувиар тус тус буурчээ.

Харин хүчиндэх гэмт хэрэг хоёр дахин өссөн бол 2018 онд үйлдэгдээгүй байсан гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг тав, залилах гэмт хэрэг нэг бүртгэгдсэн аж. Гэмт хэргийн гаралтаас үзэхэд тус дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон хүчиндэх гэмт хэрэг нийт хэргийн 61.5 хувийг эзэлж байгаа бол эдгээр гэмт хэргүүдийн 87.5 хувь нь согтуугаар үйлдэгджээ.

Багахангай дүүрэгт эх нь архидан согтуурсан үедээ өөрийн 6-10 насны хоёр хүүхдийг галын дэгээ төмрөөр хайрах, цахилгааны утсаар ороолгох, унины модоор цохих зэргээр удаа дараа зодож, зовоон тарчлаах байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг гарсан байна. 

Дүүргийн прокурорын газраас судалгааны дүнг үндэслэн Налайх, Багахангай дүүргийн төр захиргааны удирдлага болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохицуулах зөвлөлийн зүгээс дээрх байдалд анхаарч, дүүргийн хэмжээнд ажилгүйдлийг  бууруулах, архидан согтууралттай хийх тэмцлийг эрчимжүүлэх, залуучуудын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах, зонхилон гарч буй хулгайн болон хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цогц арга хэмжээг боловсруулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах шаардлагатай талаар албан бичиг хүргүүлж, дүүргийн болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохицуулах зөвлөлийн 2020 оны төлөвлөгөөнд тодорхой ажлуудыг тусгуулах талаар санал хүргүүлсэн байна.  

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet