НИЙГЭМ

М.Энхсайханыг 4.6 жил хорихоор болж, ялыг энгийн дэглэмтэй ангид эдлүүлэхээр шийдлээ

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж, 16.00 цагт шийдвэрээ гаргалаа. Нийслэлийн Прокурорын газраас түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 19.6-1, 22.1-1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 5-нд хэлэлцэж эхэлсэн юм.

Улмаар М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн 19.6-1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалаа. Харин тус хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгийг нэгтгэн, шүүгдэгч М.Энхсайханд 4.6 жилийн ял оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов. Мөн түүний нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, ингэхдээ хорих ял эдэлж дууссан өдрөөс хугацааг тооцохоор шийдвэрлэсэн.

Ийнхүү шүүх бүрэлдэхүүн М.Энхсайханыг буруутай гэж үзлээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1-1,2 дахь хэсэгт зааснаар Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн удаа дараагийн зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын тогтоол зэргийг зөрчиж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ийн түншлэлд давуу байдал бий болгон Монгол Улсын эдийн засагт илт хохиролтой гэрээг батлуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзлээ. Мөн “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүүгийнхээ болон түүний хүүгийн нэр дээр үүсгэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр буюу 130.000.000 төгрөгөөр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж ял оноолоо.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet