11 сарын 28, Бямба
НИЙГЭМ

МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өглөө

Гэрэл зургийг MPA.mn

МҮОНРТ-д үүсээд буй маргааны улмаас дөрвөн жил захирлаар нь ажилласан Л.Нинжжамц өчигдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдлөө. Түүний хүсэлтийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэн, хүлээн авч албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн, Л.Нинжжамц өчигдөр өөрийн цахим хуудсанд “Миний бие хамт олныхоо тогтвортой хамтын ажиллагаа, үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэн өөрийн хүсэлтээр ажлаа өгөх шийдвэр гаргаж байна. Та бүхэнтэй хамтарч дөрвөн жил олон сайхан ажлуудыг хийж, байгууллагын хөгжилд хувь нэмрээ орууллаа. Та бүхэн минь амар амгалан байж, ажлаа тайван хийхийг хүсье…” хэмээжээ.

1 сэтгэгдэл

  1. Avatar

    Зочин

    2020-10-29

    Энэ ёстой аймаар хүүхэн байнаа

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш