11 сарын 28, Бямба
ЭДИЙН ЗАСАГ

Монголын газар нутгийг дайрах “Сила Сибири-2” төсөл эрсдэлд орж болзошгүй

Ойрын жилүүдэд Хятад Оросын шингэрүүлсэн байгалийн хийг худалдан авах хэмжээгээ бууруулах буюу жилд 1.5 тэрбум ам.доллар хүртэл хэмжээгээр багасгах магадлалтай гэж шинжээчид үзэж байгааг Оросын Известия агентлаг мэдээлжээ.  Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын газрын тос, хийн Петро Чайна компани Хятадад ойрын 15 жилд эрэлт хоёр дахин нэмэгдэх хэдий ч 2035 онд ашиглагдах хийн ихэнх хэсгийг дотоодын олборлолтоос хангана гэж тус үзэж байгаа аж. 

Петро Чайнагийн таамаглаж байгаачлан дотоодын хийн үйлдвэрлэл өсвөл импортолж буй хийн хэмжээ буурч, шинэ төслүүдэд оролцох эсэхээ дахин нягтлах шаардлагатай болно гэж Оросын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн шинжээч Игорь Юшков үзэж байна. Түүний үзэж байгаагаар ийнхүү Хятадын дотоодын хийн үйлдвэрлэл өсөж, импорт буурвал Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайрах Оросоос Хятад руу чиглэсэн “Сила Сибири-2” шинэ төсөл ч эрсдэлд орох гэнэ.

2020 оны есдүгээр сарын эхээр энэ хийн хоолойн төслийг эхлүүлсэн бөгөөд жилд 50 тэрбум куб.метр хүртэлх экспортын хүчин чадалтай байхаар уг хийн хоолойг тооцоолж байгаа юм. Оросын “Газпром” компани “Сила Сибир-2” хий дамжуулах хоолойн төслийн ажлыг өнгөрсөн сард албан ёсоор эхлүүлсэн. “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер Хий дамжуулах хоолойн төсөл нь ОХУ-ын баруун болон дорнод дахь хийн тээвэрлэлтийн системүүдийг холбоход дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ нь бүс нутгуудыг хийгээр хангах ажлыг хөгжүүлэх суурь бааз байгуулах, Хятад руу Оросын хий экспортлох шинэ боломж бий болгох нөхцлийг бүрдүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш