БОЛОВСРОЛ

Малчдын хүүхдүүдийг явуулын цэцэрлэгт хамруулна

Гэрэл зургийг MPA.mn

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хэмжээнд дотуур байранд амьдрах шаардлагатай малчин өрхийн 337 сурагч байдаг боловч багтаамжаасаа хамааран 100 гаруй хүүхэд дотуур байранд хамрагдаж байна.

Үлдсэн 200 хүүхэд сумын төвд байдаг ах дүү, хамаатан садныхаа гэрт амьдарч хичээл сургуульдаа хамрагдаж байгааг харгалзан ирэх 2022 оны Улсын төсөвт тусгаж дотуур байрны асуудлыг шийдвэрлэхийг БШЯ-ны сайд Л.Энх-Амгаланд уламжилжээ.

Тус сум цэцэрлэгийн насны 300 гаруй хүүхэдтэй. Энэ хичээлийн жилд 5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулсан байна. 1 тэрбум орчим төгрөгийн төсөвт өртөгтэй шинэ цэцэрлэг баригдаж байгаа боловч санхүүжилт дутсаныг ирэх онд бүрэн шийдвэрлэж өгнө гэдгээ салбарын сайд мэдэгджээ.

Мөн малчдын хүүхдүүдийг явуулын цэцэрлэгт хамруулах зорилгоор 2 гэр бүхий 1 багц гэр цэцэрлэг, сургуульд 500 ном олгохоор шийдвэрлэсэн аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet