11 сарын 30, Даваа
ӨВ СОЁЛ

Алтан утсаар сүлжсэн торгоор хийсэн монгол эмэгтэй дээл 483 мяган ам.доллараар зарагджээ

14 дүгээр зууны Алтан ордон улсын алтан утсаар оёсон луун хээ бүхий монгол эмэгтэй дээл “Christie” дуудлага худалдаагаар 483.032 ам.доллараар зарагдсан байна. Энэхүү гайхалтай үнэт олдвор нь бидний үе хүртэл бараг бүтнээрээ хадгалагдан иржээ.

Дээлийг алтан утсаар сүлжсэн торгоор хийсэн бөгөөд маш өртөг өндөр материалаар урласан агаад чамин тансаг загвар бүхий дээл юм. Суган дээрээ гараа гаргах нүхтэй бөгөөд ийм дээлийг эрэгтэйчүүд бус бүсгүйчүүд хүртэл өмсдөг байжээ. Тухайн үеийн бүсгүйчүүд нум харвах илд эргүүлэх ахуй амьдралд оролцдог байсаны илрэл нь энэ юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш