COVID-19

Коронавируст халдвараар оношлогдсон гурван тохиолдол тутмын нэг нь хүүхэд байна

Гэрэл зургийг
MPA.mn

Коронавируст халдвараар оношлогдсон гурван тохиолдол тутмын нэг нь хүүхэд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас эмнэлэгт 255 хүүхэд эмчлүүлж байна.

Хүүхдүүд хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэж байна гэж байгаа ч цаашид хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй хүүхдүүдэд халдвал хүндрэх эрсдэлтэйг эцэг эхчүүд анхаарна уу.

Иймээс иргэдийг хүн хоорондын зайгаа баримталж, амны хаалтаа тогтмол зүүхээс гадна хүүхдээ гаднаас орж ирэх болон тоглоомоор тоглож дууссаны дараа гарыг нь тогтмол угаалгах, тоглоом эд зүйлсээ хоорондоо дамжуулахгүй байхыг ЭМЯ-наас зөвлөлөө.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet