11 сарын 30, Даваа
ЗӨВЛӨГӨӨ

Коронавирусийн шинж тэмдгийг ханиад болон харшлаас хэрхэн ялгах вэ

Коронавирусийн эсрэг дэлхийн улс орон бүр шаардлагатай арга хэмжээг авсаар байгаа ч вирусийн тархалт төдийлөн намжихгүй хэвээр байгаа юм. CNN агентлаг коронавирусийн шинж тэмдгийг энгийн ханиад томуу, харшлаас хэрхэн ялгах талаар зөвлөмж бэлтгэжээ.

Харшлын шинж тэмдэг өдөр тутам илэрч байдаг бөгөөд ихэнхдээ хөнгөн байдаг

Жил бүрийн тогтмол нэг улиралд нэг шинж тэмдэг илэрч байвал энэ нь таныг харшилтай болж буйг илтгэж байгаа хэрэг аж. Ерөнхийдөө харшлын шинж тэмдэг дийлэнхдээ хамар битүүрэх, нүд болон арьс загатнах, толгой өвдөх шинж тэмдгээр илэрдэг байна.

Томуу болон коронавирусийн үед илрэх шинж тэмдэг нэлээд төстэй

Томуу болон коронавирусийн үед ханиах, бие сулрах, үе мөчөөр өвдөх зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг. Харин коронавирусийн үед хуурай ханиаж, гэнэт өндөр халуурах, амархан ядрах, амьсгалахад хэцүү болох шинж тэмдэг илэрдэг байна. Ханиад томууны үед ийм шинж тэмдэг илэрдэг ч гэнэт өндөр халуурдаггүйгээс гадна нус гоожих, хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг давхар илэрдэг билээ.

Ханиад, томууг богино хугацаанд эмчилж болно

Дөнгөж эхэлж буй буюу хүндрээгүй тохиолдолд ханиад болон томууг богино хугацаанд эмчлэх боломжтой. Хэрэв коронавирусийн халдвар авсан ханиад, томуутай андууран эмчлэх гэж оролдвол шинж тэмдэг улам хүндэрч, цаг алдах эрсдэлтэй.

Хэрэв энгийн ханиад, томууг шинж тэмдгээр ялгаж чадахгүй байвал доорх хэдэн асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй гэнэ

Хэнтэй, хаана хамгийн сүүлд уулзсан-Коронавирусээр халдварласан хүнтэй уулзсан байж болзошгүй хүнтэй уулзсан эсэх-Өвчин дэгдэлт өндөр байсан бус нутгаас ирсэн хэн нэгэнтэй болон түүнтэй уулзсан хүнтэй уулзсан эсэх-Өвчний голомт бүртгэгдсэн бүс нутагт амьдардаг эсэх

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш