11 сарын 28, Бямба
newswire

Коранавирусийг бүрмөсөн утсгах магадлал бага

Британийн тархвар судлаач Жон Эдмундс коронавирусыг устгах магадлал тун бага байгааг анхааруулжээ. Түүний хэлснээр вакцин вирусийн тархалтыг л  удаашруулж магадгүй гэнэ. Тэрбээр “Бид энэ вирустай үүрд амьдрах болно. Үүнийг бүрмөсөн устгах магадлал тун бага байна” хэмээн өнгөрсөн хагва гарагт болсон Онцгой байдлын эрдэм шинжилгээний зөвлөлийн хурал дээр онцолжээ. Эпидемиологич өмнө нь “Ковид-19”-ийн тохиолдол нэмэгдсээр байх тул эрх баригчид дорвитой алхам хийх хэрэгтэйг анхааруулж байсан юм. Эдмундс одоогийн хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг “хөнгөн” хэмээн тодорхойлоод ”Зүгээр л гарцаагүй зүйлийг хойшлуулж байгаа үйлдэл” хэмээжээ.Түүний үзэж буйгаар Европын орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь тахлын тархалтыг зогсооход хангалттай бус аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш