11 сарын 28, Бямба
COVID-19

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 179 иргэн эх орондоо ирлээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд өнөө өглөөний 09.20 цагт газардлаа. 

Уг нислэгээр 179 иргэн эх орондоо ирж байна. 

Тодруулбал, 

  • Өндөр настан, асран хамгаалагчтай 7,
  • Эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44,
  • Жирэмсэн, асран хамгаалагчтай 7,
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 43,
  • Оюутан, сурагч 35,
  • Ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн.

Эдгээр иргэдийг “Багабаян” амралтын газар, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш