БАЙГАЛЬ ОРЧИН

Испанийн Ла Пальма арал дээр галт уул дэлбэрч, хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Канарын арлуудад 50 жилийн дараа анх удаа галт уул дэлбэрсний улмаас 100 орчим байшин нурж, 5,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж албаны хүмүүс даваа гарагт мэдээлэв. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн дунд 500 орчим жуулчид байжээ. Одоогоор амь үрэгдсэн тухай мэдээлэл байхгүй байна.

“Cumbre Vieja” галт уул ням гарагт дэлбэрч, галт уулын хайлмаг Канарын арлын хамгийн баруун хойд арал болох Ла Пальмагийн хүн ам багатай бүсээр дайран өнгөрч Атлантын далай руу уруудсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар галт уулын хайлмагийн хэмжээ ойролцоогоор 17-20 сая шоо метр байна.

Канарын хамгийн идэвхтэй галт уулын бүсийн нэг болох “Cumbre Vieja”-д долоо хоногийн турш олон мянган чичиргээ бүртгэгдсэний дараа Ла Пальма өндөржүүлсэн бэлэн байдалд байсан байна.

Тус бүс нутагт хамгийн сүүлд 1971 онд хүчтэй дэлбэрэлт болсон бөгөөд нэг хүн галт уулын хайлмагийн ойролцоо гэрэл зураг авч байхдаа амиа алджээ. Мөн 10 орчим жилийн өмнө арлуудын ойролцоо далайн усан доор дэлбэрэлт болсон боловч бага хэмжээний хохирол учруулсан байна.

Канарын эргэн тойрон дахь агаарын орон зайн харагдах байдалд асуудалгүй нээлттэй хэвээр байна гэж “Enaire” иргэний агаарын албанаас мэдээлэв. Орон нутгийн агаарын тээврийн Бинтер компани дөрвөн нислэгээ цуцалсан боловч даваа гарагт үйлчилгээгээ үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet