Live
ИРГЭНИЙ ӨНЦӨГ

ИРГЭН С.МИШГЭЭ: Зөрчлийн тухай хууль бол хулгайчийг хамгаалсан хууль

Иргэн С.Мишгээ Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд жагсаж, өлсгөлөн зарлаж байна.

Тэд хэлэхдээ “Зөрчлийн тухай хуулинд өөрчлөлт оруулж хэлэлцнэ гэсэн боловч 2019, 2020 оны хавар намрын чуулганаар хэлэлцээгүй. Иргэд бид өөрсдөө л дугарахгүй бол 2021 оны намрын чуулганаар ч хэлэлцэхгүй. Яагаад гэвэл хуулийн хэлэлцүүлэг нь Хууль зүйн яам дээр эхлээгүй байна.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 4-ний энэ өдөр би эрүүл мэндийн үзлэгт ороод өлсгөлөнгөө эхэлнэ. Бидний тавьж байгаа үндсэн шаардлага бол Зөрчлийн хуулинд өөрчлөлт оруулах, торгуулийг дээд, доод хязгаартай болгох. Энэ зөрчлийн тухай хууль бол хулгайчийг хамгаалсан хууль” гэв.

Гэрэл зургийг Д.Занданбат/MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet