ЭРҮҮЛ АМЬДРАЛ

ЗҮРХЭНД тустай 10 ХҮНС

ЯРГАЙ ЗАГАС 

Салмон буюу яргай загас нь “омега-3”-аар баялаг бөгөөд зүрхэнд хамгийн тустай хоол юм. “Омега-3” нь зүрхний хэм алдагдах, зүрхнээс шалтгаалсан гэнэтийн үхэлд хүрэх эрсдлийг бууруулдаг.

ЦЭЦЭГТ БАЙЦАА

Цэцэгт байцааг зүрх судасны бүх төрлийн өвчин, даралт ихсэх үеийн эмчилгээний хоолонд заавал оруулах хэрэгтэй. 100 гр түүхий цэцэгт байцаа нь 34 ккал энерги үүсгэх ба С, К витаминаар баялаг. Мөн В1, В2, В3, В6, фолийн хүчил, А болон Е витамин зэрэг бусад амин чухал эрдэс бодисууд агуулагддаг байна. Үүгээр ч зогсохгүй уураг, нүүрс-ус, кальци, магни, фосфор, төмөр зэрэг нилээн чухал ач холбогдолтой зүйлсийг тодорхой хэмжээгээр агуулдаг байна.

ЭЛЭГ

ХОНИНЫ ЭЛЭГ-н зурган илэрц"

Элэг нь зүрхэнд тустай хүнсний жагсаалтад орно. Элгэнд хүний биед тустай протейн, С витамин, В12 витамин, зэс, төмөр зэрэг агуулагддаг байна. Нэг элгэнд 6 грамм орчим өөх агуулагддаг бөгөөд энэ нь зүрхэнд муугаар нөлөөлдөггүй байна. Элгийг шарж идэх нь хүний эрүүл мэндэд олон ач тустай юм.

ТӨМС 

Зарим хүмүүс төмсийг эрүүл мэндэд тустай хүнсэнд тооцдоггүй бөгөөд идэхээс татгалздаг. Тэгвэл энэ нь өрөөсгөл ойлголт аж. Та өдөрт 300 грамм төмс хоолондоо хэрэглэвэл өдөрт авах ёстой С амин дэмийн хэрэгцээнийхээ 70-75 хувийг авах боломжтой. Мөн төмс нь зүрхний агшилтыг сайжруулахаас гадна калийг хамгийн ихээр агуулдаг.

АЛИМ

Алим нь зүрхний үйл ажиллагаанд туйлаас хэрэгтэй уураг болоод хүчилтөрөгчөөр баялаг. Түүнээс гадна өдөр бүр алим иддэг хүн жин нэмдэггүй байна. Холестерин ихэдвэл зүрх өвдөх магадлал нэмэгддэг. Харин алим нь хүний бие дэх холестерины хэмжээг тэнцүүлж байдгаараа ач тустай. Өдөрт нэг ширхэг алим идэж байх нь хүний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг.  

ХУШГА

хушга-н зурган илэрц"

Хушга нь хүний зүрх болон тархинд маш сайн нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүн юм. Хушга омега-3 тосны хүчил, хүнсний эслэг, фолат зэрэг зүрхний эрүүл мэндийг дэмжих амин дэмээр баялаг. Түүнчлэн хушганд судасны эсүүдийг чөлөөт радикалуудаас хамгаалдаг Е амин дэм их хэмжээгээр агуулагддаг. 

НОГООН ЦАЙ 

Ногоон цай нь хүний стрессийг багасгадаг бөгөөд энэ нь зүрхэнд эерэгээр нөлөөлдөг байна. Та өдөрт 2-3 аяга ногоон цай ууж хэвшвэл зүрхний шигдээсээр өвдөх магадлал 21 хувиар буурна. Ногоон цайнд цус бүлэгнэхээс сэргийлэх үйлчлэлтэй катехин хэмээх бодис ихээр агуулагддаг ажээ. 

ХАР ШОКОЛАД 

Эпикатехин гэх бодисын нөлөөгөөр какао даралт бууруулах үйлчлэлтэй гэгддэг. Хэрэв шоколад идмээр санагдвал 70 хувиас багагүй какаоны агууламжтай шоколад идэхийг зөвлөе. Швед улсад хийсэн судалгаанаас үзэхэд долоо хоногт нэг удаа хар шоколад идсэн хүний зүрх өвчлөх эрсдэл 35 хувиар буурсан байна. Мөн хар шоколад нь цусны эргэлтийг сайжруулж, тархинд эерэг нөлөө үзүүлдэг байна. 

САРМИС

САРМИС-н зурган илэрц"

Хоол хүнсэндээ сармисыг тогтмол хэрэглэснээр та судас бөглөрөх аюулаас, цаашилбал атеросклероз буюу судасны хатуурлаас ч өөрийгөө хамгаална. Мөн цусны даралт бууруулах тустай. Сармисанд агуулагдах олон төрлийн антиоксидантууд зүрх, судасны үйл ажиллагааг дэмждэг юм. 

ЧИА ҮР 

Чиа үр маш сайн чанарын омега-3, эслэг, төмөр, уураг, антиоксидант, кальцийн өндөр агууламжтай байдаг. Ашигтай бактериудыг тэжээж олшруулдаг учраас дархлааг дэмжинэ. Зүрхний шигдээс, цус харвалтаас сэргийлнэ. 

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet