ЗАСГИЙН ГАЗАР

Засгийн газрын хуралдаанаар шатахууны асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Нийт 10 гаруй асуудал хэлэлцэж байгаа бөгөөд үүнд,

  • Цар тахлын шинэ сэргэлтийн хууль танилцуулга,
  • Ковид-19 нөхцөл байдал танилцуулга мэдээлэл,
  • Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн авч хэрэгжүүлж бгаа арга хэмжээ,
  • Цаг үеийн шинжтэй шатахуунтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна гэж мэдээллээ.

Ташрамд, УУХҮЯ-наас “Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 26 хоногийн нөөцтэй байгаа. Үүнээс,

  • АИ-80 автобензин 46,
  • АИ-92 автобензин 16,
  • ДТ-29,
  • ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна.

Харин өргөн хэрэглэгддэг АИ-92 автобензин Улаанбаатарт 4 хоногийн нөөцтэй, Дархан-Уул, Орхон аймагт мөн хэвийн хэмжээнээс бага нөөцтэй байгаа тул тодорхой хязгаарлалт хийсэн. Бусад аймагт нөөц хэвийн байна” гэж өчигдөр мэдээлсэн байгаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet