11 сарын 28, Бямба
Live
ЗАСГИЙН ГАЗАР

ЗАСГИЙН ГАЗАР: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны ДОЛДУГААР САРЫН 1 хүртэл хойшлууллаа

Засгийн газрын хуралдаан дуусч, хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Монгол Улсын Засгийн газраас авах ёстой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Ард иргэд маань ч гэсэн хүнд нөхцөлд амьдарч байгааг ойлгож байгаа.

Цэргийн хэллэгээр бид бүслэлтэд орсон байсан. Бид хориглон хамгаалах арга хэмжээ авсан ч одоо гардан тулаанд орж байна. Ингэлээ гээд айж сандрах хэрэггүй. Эв нэгдэлтэй байж, цар тахлыг даван туулъя.

Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар, Говьсүмбэрт халдвар бүртгэгдлээ. Иргэн Д-тэй холбоотой 15 тохиолдол бүртгэгдлээ. Төмөр замд ажиллаж байгаа бүх хүнийг шинжилгээнд хамруулж байна. 4237 хүнд PSR-ын шинжилгээ хийсэн.

Эдгэрч гарсан 341 иргэн байна. Дахин шинжилгээ авахад халдвар илэрсэнгүй.

Энэ хүнд нөхцөлд зохиолмол хомсдол үүсгэхгүй байхыг хүсэж байна. Мөн ард иргэддээ баярлаж байна. Дэлхийд вакцин гарч байгаа ч Монголд орж иртэл удна. Бидэнд нэг вакцин бий. Энэ бол сахилга бат юм шүү.

Засгийн газрын зүгээх халдварын нөхцөл байдал хүндэрсэн, хөл хорио чангатгасан энэ үед 23 арга хэмжээг авахаар боллоо. Үүнд орон сууцны ипотекийн хөнгөлттэй зээлийг эргэн төлөлтийг 2020.11.01-2021.07.01 хүртэл хойшлууллаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш