ДЭЛХИЙН МЭДЭЭ

Ерөнхийчлөгч асан Ц.Элбэгдоржийн монгол бичгийн талаарх мэдэгдлийг Хятадын телевизээр онцоллоо

Өвөрмонголчууд буюу үндэсний цөөнхийн босоо монгол бичгээ авч үлдэх гэсэн тэмцлийг дэмжиж байгаагаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж илэрхийлсэн удаатай.

Тэрбээр “Өвөрмонголчуудын үндэсний хэл бичгийнхээ төлөө хийж байгаа тэмцлийг дэмжиж байна. Монгол хүн болж төрсөн бол дэлхийн хаана ч байсан энэ хүсэл эрмэлзлийг дэмжих ёстой гэж бодож байна. Монгол хэл, бичиггүй бол монгол хүн гэж байх боломжгүй. Монгол хэлгүй бол толгойгоор яах юм бэ, монгол бичиггүй бол гараар яах юм бэ. 300 жилийн турш монголчуудын хэл бичиг, ахуй түүхийн эсрэг байсан энэ доромжлол шинэ зуунд үргэлжлэх ёсгүй.

Өвөрмонголд тохиолдсон энэ явдал маргааш Монголд тулгарах аюултай. Монгол хэл соёл, удам угсааг хадгалж үлдэхийн төлөө монгол хүн бүр дуугарах ёстой” гэсэн юм.

Тэгвэл түүний мэдэгдлийг БНХАУ-ын хэвлэлүүд онцолж эхэллээ.

Тухайлбал, Хятадын телевизээр цацсан эх хэл үндэсний бичгийн төлөөх тэмцлийн талаарх нэвтрүүлэгт Өвөрмонгол ахан дүүсийнхээ шударга тэмцлийг дэмжиж, Монгол Улсад хийж буй жагсаал цуглаан болон Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн мэдэгдлийг онцлон дурдсан байна. Мөн “Хонгконгийн цаана далай бий. Өвөрмонголын ард өмөг түшиг болсон Монгол Улс байгаа” гэсэн үгийг уг бичлэгт дурджээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet