Live
НИЙГЭМ

Д.Гансүрэн: Улс орныг тогтворгүй болгох үймээн самуунд эгэл жирийн аавын хүүхдүүд, ард иргэд хохирдог

“Монгол ньюс” мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Хөх Монгол бүлгэм” ТББ-ын тэргүүн Д.Гансүрэн “Монголын ард түмэн та нарыг хэний даалгавраар юуны төлөө яаж жагсаж байгааг мэдэж байна Одбаяраа, Монголхүү. Тэгэхээр би Монголын залуучууддаа уриалмаар байна. Хот айл муудалцахад, холын дайсан баярладаг. Улс орныг тогтворгүй болгох, үймээн самуунд уруу татах, уриалах үүний эцэст эгэл жирийн аавын хүүхдүүд, ард иргэд хохирдог шүү, турхирчаад хаяад алга болдог, зугтаадаг. Эцсийн бүлэгт түүний хор хохиролд Монголын сайхан аавын хүүхдүүд амиа алддаг, улс орон хохирдог юм.

Юм болгоныг үгүйсгэдэг, өө сэв болгоныг харж ард түмнийг өдөөн турхирч талцуулах гэсэн увиагүй нөхдүүдэд арга хэмжээ авах хэрэгтэй. Холын дайснууд хор цацаад эхэлсэн Монголчууд минь эв эеэ бэхлээрэй.

Монгол Улс бол олон мянган жилийн төрт ёсны уламжлалтай улс. Монголын төр байна, цаашид ч олон мянган жил мөнхөд оршино” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet