12 сарын 4, Баасан
ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Дэрвэгэр жиргэрүү гаргахыг завдлаа

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн боомтоор энэ сарын 6-нд нэр нь үл мэдэгдэх ургамлын үр их хэмжээгээр гаргахыг завдав. Тодруулбал, гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд явсан Монгол Улсын иргэн Г “Vоlvo” загварын хүнд даацын автомашины чиргүүлийн хананд 110 кг, нэр нь үл мэдэгдэх ургамлын үр тээвэрлэж явсныг гаалийн байцаагч хяналт, шалгалтаараа илрүүлсэн гэнэ. Гаалийн төв лабораторийн 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний шинжилгээний хариунд дээрх зүйл нь дэрвэгэр жиргэрүү ургамлын үр болох нь батлагдсан байна.

Энэ ургамлыг улсын хилээр гаргахыг хориглосон. Тиймээс гэмт хэргийн шинжтэй эл үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад харьяаллын дагуу шилжүүлжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш