LIFE STYLE

Дахиад нэг жүжигчин хар тамхины хэрэгт нэр холбогдлоо

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хар тамхи хадгалсан, тээвэрлэсэн 2-3 хүнийг саатуулжээ. Тэдгээр сэжигтний нэг нь “Сайн уу амьдрал минь-2”, “Хуримын даашинзтай бүсгүй”, “1990”, “Эх орон дуудаж байна”, “Босуул”, “Бодлын хулгайч”, “Өвлийн тууж”, “Чингисийн хүүхдүүд” зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээсэн жүжигчин Б.Батмэнд байсан сурагтай. 1971 онд төрсөн тэрбээр хар тамхи хадгалсан хэрэгт холбогдохоосоо өмнө “37 дугаар точка” кинонд ээлжит дүрээ бүтээж, уран бүтээлийн тоогоо нэгээр нэмээд байсан юм. Гэвч олны хүндэтгэл хайрыг даалгүй таагүй хэрэгт нэр холбогдлоо. Хэд хоногийн өмнө жүжигчин Т.Билэгжаргал, дуучин жижгээ буюу Г.Эрдэнэбаяр нар хар тамхи хэрэглэсэн хэргээр цагдаагийн байгууллагын үүд татсан билээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet