COVID-19

Дархлаажуулалтын 34 цэгт өнөөдөр 4012 иргэнийг вакцинжуулна

Гэрэл зургийг
MPA.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 34 цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгүүдэд нийт 55 багийн 272 эмч, ажилтан ажиллаж, 4012 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөжээ. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр:

  • I тунд 161,
  • II тунд 462,
  • нэмэлт сэргээх тунд 2145 буюу нийт 2768 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна.

Мөн 2886 жирэмсэн эх, 12-15 насны 66,099, 16-17 насны 26,044 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet