НИЙГЭМ

Дархан хот дахь Америкийн төвийн нээлт болов

Америкийн соёл, мэдээллийн төв буюу Америкийн Төвийг Дархан хотын Залуучуудын Хөгжлийн Төвд нээж байгаадаа АНУ-ын Элчин сайдын яам бахархалтай байгаагаа илэрхийлэв.

Нээлтийн үеэр АНУ-ын Элчин сайд Майкл Клечески хэлсэн үгэндээ шинээр нээгдэж буй Америкийн Төвийг хариуцан ажиллаж буй Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын хамтын ажиллагааг сайшаасан бөгөөд тэрээр “Дархан хот бол аж үйлдвэрийн, бизнесийн, мөн сургалт боловсролын хот юм. Энэхүү Америкийн төв нь Дархан хотын иргэдийг Америктай ойртуулахад тус дэм болно гэдгийг тэмдэглэн хэлэхдээ баяртай байна” гэлээ.

АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооноос санхүүжүүлсэн энэхүү Америкийн төв нь АНУ-ын соёл, түүхийн мэдээллүүдээр хангаж, англи хэлний сургалт, номын сан, интернэтийн үйлчилгээ, АНУ-ын их дээд сургуулийн элсэлтийн зөвлөх үйлчилгээ болон тогтмол соёлын арга хэмжээг иргэдэд санал болгох юм. Америкийн төвүүд дэх бүх мэдээллийн эх сурвалж, арга хэмжээнүүд нь иргэдэд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй байдаг.

Уг Америкийн соёл, мэдээллийн төв нь Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар болон АНУ-ын ЭСЯ-ны хооронд 2020 оны тавдугаар сард байгуулсан санамж бичгийн үр дүнд байгуулагдсан юм. Засвар заслын ажлыг 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сард хийж гүйцэтгэсэн бөгөөд уг төв нь 2017 оноос хойш шинээр Монгол Улсад нээгдэж буй анхны Америкийн төв юм. АНУ-ын Элчин сайдын яамнаас мөн Улаанбаатар хот болон Увс, Ховд, Дорноговь аймгуудад Америкийн соёл, мэдээллийн төвийн үйл ажиллагааг дэмжин явуулдаг.

Элчин сайд Клечески мөн Дархан-Уул аймгийн Засаг дарга Б. Азжаргал, ИТХ-ын дарга С. Насанбат нартай Дархан хотод байхдаа уулзаж, хоёр орны цаашдын хамтын ажиллагааг ахиулах боломжийн талаар ярилцлаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet