11 сарын 28, Бямба
Live
БОЛОВСРОЛ

Г.Ганбаяр: ХААИС-ийг Дархан-Уул руу, ШУТИС-ийг Орхон аймаг руу нүүлгэнэ

БШУЯ-наас боловсролын цахим шилжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийж, дэд сайд Г.Ганбаяр “ХААИС-ийг ирэх жил Дархан-Уул руу нүүлгэнэ” гэлээ.

Тэрбээр “ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан ба энэ нь 2013 оны тооцооллоор 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарахаар байв. Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур руу шилжүүлэх боломжгүй гэж үзэн, Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудад оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ. ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ. Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлэн, өнгөрсөн хоёр жил тухайн чиглэлд элсэлт аваагүй” гэсэн юм.

Дээрх арга хэмжээ хэрэгжиж чадвал Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал шийдэгдэх маш том түлхэц болох нь дамжиггүй.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш