Live
НИЙГЭМ

Г.Буяндорж: Хонгилын прокуроруудын сүлжээг илчилж, буруутай үйл ажиллагааг таслан зогсооно

“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар УПЕГ-ын гадна хонгилын прокуроруудын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж байна гэж мэдээллээ.

“Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндорж “Өнгөрсөн гуравдугаар сард манай гэр бүл Хэлмэгсдийн хөшөөний дэргэд хууль бус прокуроруудын талаар эсэргүүцэж шаардлага хүргүүлж, жагсаж цуглаан зохион байгуулж байсан. Энэ үеэр ковидын тухай хууль зөрчсөн мэдэгдэл ирсэн учраас Цагдаагийн байгууллагын шаардлагыг хүлээн авч албан ёсоор үйл ажиллагагаа зогсоосон.

Тэр үед би шүүхийн шийдвэрийн дагуу албан ёсоор зөвшөөрлөө аваад эргэж ирнэ гэж хэлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Үүнийхээ дагуу өнөөдөр жагсаалаа эхэллээ.

Гуравдугаар сарын 3-ны өдөр өгсөн миний шаардлагын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулинд иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй. Төрийн байгууллага бол хуулийн дагуу шалган шийдвэрлэх үүрэгтэй гэсэн байгаа. Гэвч энэ хуулийг Улсын прокурор үл тоож байна. Үүнд хариуцлага тооцох цаг нь ирсэн” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet