АЯЛАЛ

Говийнхон л хамгийн их таалагдсан байдаг

Аялал маань малчин айл, гэр гэст хаус, жуулчны бааз гээд зочдыг байршуулж хонуулах үйлчилгээний бүхий л хэлбэрийг ашигладаг. Өмнөговийн Хонгорын элсний дэргэд Түвдэндоржийнх гээд нэг тэмээчин айл бий. Жуулчид ирсэн үед эхлээд өөрийн гэртээ урьж цай уулгадаг заншилтай. Аялагчдыг хонуулах гэрүүддээ бага багаар тохижилт хийсээр ирсэн ба нэг гэрийнхээ гадна “боошиг” өндөрт “залаад” зуух угсарчихаж. Галласнаар ус халж шүршүүрт орох боломжтой гэнэ. Энэ туршилт нь цаашид улам сайжрах биз ээ. Манай салбарт нэвтрээд байгаа “эко жорлон” энд бас хэрэгжжээ.

Image may contain: 1 person, sky, outdoor and nature

Одоо болтол “хөтөч нь хоол хийгээд явдаг” өчнөөн олон компани байдаг бололтой. Тэд нарт зориулаад “гал тогооны гэр”-ийг бас тохижуулсан байна. Жуулчны бааз ба жуулчин хонуулдаг малчин айлууд байгаа аяллын бүсэд хөтөч нь хоол хийж явснаас тухайн нутгийнханд бага боловч ашиг орлого өгөх зорилготой байвал илүү зүгээр. Гадаад орнуудын хөдөөгийн тосгонд нутгийн брэнд хоол хүнсийг жуулчны үйлчилгээнд зориулдаг “соёлууд” бий.

Жуулчдын судалгаанаас үзэхэд говь нутгийн байгаль, говийн айл ба баазууд, говийн хүмүүсийн зан харилцаа бусад бүсээс илүү таалагдсан байдаг. Тэрэлжийнхэн говийнхноос суралцаасай билээ.

Image may contain: 2 people, people sitting, table, food and indoor

Харин Хонгорын элсний орчимд жуулчин хонуулдаг иймэрхүү тэмээчин айлын гэст хаус 13, жуулчны бааз 5 байгаа гэнэ. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх шаардлагагүй бөгөөд жуулчны баазууд нь хоосон шахуу байгааг анхаарах хэрэгтэй санагдав.

Ажилсаг тэмээчин айл Түвдэндорж гуайнд манайх 4 жилийн турш жуулчин буулгаж байгаа билээ.

via Buyan Choi

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах




Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet