ДЭЛХИЙН МЭДЭЭ

ГИННЕС: Японы эгч дүүс дэлхийн хамгийн өндөр настай ихрүүдээр тодорлоо

Японы эгч дүүс 107 нас 300 гаруй хоногтой бөгөөд дэлхийн хамгийн өндөр настай адилхан ихрүүдээр тодорч Гиннесийн амжилтын номонд бичигджээ. Үмено Сумияма, Куме Кодама нар 1913 оны 11-р сарын таванд Шодошима аралд төржээ. Тэд өмнөх амжилтыг тогтоосон Японы ихэр эгч дүүс болох Кин Нарита, Жин Кани нарын амжилтыг эвдсэн байна. Энэхүү мэдэгдлийг даваа гарагт Японы үндэсний баяр болох Ахмад настнуудыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан хийжээ.

Эгч дүүс Японы өөр хэсгүүдэд амьдарч байгаа бөгөөд Ковид-19-ийн өнөөгийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэрчилгээг нь асрамжийн газрын ажилтнууд тэдэнд гардуулахаар болжээ. Ихрүүдийг есдүгээр сарын нэгэнд шинэ дээд амжилтын эзэд гэж хүлээн зөвшөөрсөн гэж Гиннес даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.

Өмнөх рекорд эзэмшигчид болох Кин Нарита, Жин Кани нар 107 нас 175 хоногтой байхдаа адилхан ихрүүдийн цолыг хүртэж байжээ. Кин 2000 оны нэгдүгээр сард, Жин дараа жил нь 108 насандаа таалал төгссөн юм. Талийгаач ихрүүд 1892 оны наймдугаар сарын нэгэнд Нагоя хотод төрсөн бөгөөд амьдралынхаа сүүлийн 10 жилүүдэд хэвлэл мэдээллийн алдартнууд болсон.

Үмено, Куме нар талийгаач ихрүүдийн насыг зооглож магадгүй талаар хошигнож байснаа дурссан байна. Үмено дөрвөн хүүхэдтэй бөгөөд Куме гурван хүүхэдтэй юм.

Японд дундаж наслалт нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд өндөр настнуудад ихээхэн хүндэтгэлтэй ханддаг. Түүнчлэн Гиннесийн бүртгэлд бүртгэгдсэн хамгийн өндөр настай хүн бол 118 настай япон эмэгтэй Кейн Танака юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet