НИЙГЭМ

Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтуудыг цахимаар зохион байгуулж байна

НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв нь нийслэлийн иргэд, оюутан сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтуудыг энэ сарын 15-ны өдрөөс цахимаар зохион байгуулж байна. Танхимын сургалтыг ирэх аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлнэ.

Тус төв нь газар хөдлөлт, гал түймрийн гамшгийн үед обьектыг орхиж аюулгүй орчинд гарах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж техникийг ашиглаж сурах чиглэлээр мэдлэг, дадлага олгох  сургалтын зургаан танхим, 3D үзвэрийн бичил кино театрт лекц сургалт зохион байгуулах танхимуудтай.

Гамшгаас хамгаалах, мэдлэг дадлага олгох сургалтуудыг тогтмол явуулснаар иргэд, хүүхэд багачууд гамшгийн аюулын тухай тал бүрийн мэдлэгтэй болж аливаа гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг олгох юм гэж НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвөөс мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet