УЛС ТӨР

Газрын багц хуулийн төсөлд Сайдын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгана

Гэрэл зургийг
MPA.mn

Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Газрын багц хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хууль анх 2002 онд батлагдаж, 2003 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 30 удаа нэмэлт, өөрчлөлт орж байв.

Энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгаар Газрыг эзэмшүүлэх, ашиглуулах харилцааг зохицуулах Газрын багц хуулийн төсөл 11 бүлэг 126 зүйлтэй байх аж. Түүнчлэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим нэр томъёог Иргэний хуулинд нийцүүлэн боловсруулсан байна.

Газрын багц хуулийн төслийн хүрээнд:

– Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

– Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төсөл,

– Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулга,

– Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай,

– Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн багц асуудлуудыг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд Сайдын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгах долоо хоногийн хугацаа өгч, ирэх долоо хоногийн сүүлчээр Хууль зүйн яам болон Сангийн яаманд хүргүүлж, саналыг авч тусгахаар болов гэж Барилга, хот байгуулалтын ямнаас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet