Live
ЭДИЙН ЗАСАГ

Б.Жагар: Банкны зээлийн хүүг жилийн ГУРВАН хувь болгохыг шаардаж байна

Ард түмний штаб болон ТББ-ууд нэгдэн УИХ, Засгийн газарт иргэдийн өр, зээлийн асуудлыг шийдэх ажлын баг байгуулах шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Жагар “Шудрага бус эдийн засгийн тогтолцоог зөв болгоё. Төрөөс төрсөн тэрбумтнууд Монгол Улсын өнцөг булан бүрд уулын амуудыг хашиж бидний толгой дээр гарч байна. Тэдгээр хүмүүсийн хөрөнгийг хураан авах хэрэгтэй. Энэхүү хөрөнгийг хураан авахад л Монголын ард түмэн гадаад улсын 36 тэрбум долларын, нэг хүнд ногдох 30 сая төгрөгний өрнөөсөө гарна. Өрийн асуудлыг шийдэх шийдлээс айх хэрэггүй” гэлээ.

Тэрбээр УИХ, Засгийн газарт:

  • Бүх төрлийн зээлийг жилийн гурван хувь болгох
  • Монголын ард түмний өр зээлийн 30 хувийг тэглэх
  • Иргэдийн өр, зээлийн асуудлыг шийдэх ажлын баг байгуулах зэрэг шаардлагыг хүргүүлж байгаа юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet