БОЛОВСРОЛ

Эрэгтэй багш нарыг бэлтгэх, боловсролын салбарын жендэрийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна гэлээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нийслэл, дүүргийн боловсролын газрын удирдлагуудтай уулзлаа. Боловсролын удирдлагыг анхан шатанд хэрэгжүүлж байгаа хүмүүс тулгамдаж байгаа асуудлуудыг дараах байдлаар нэрлэсэн юм.

  1. Аймаг, нийслэл, дүүргийн боловсролын хэлтсийн бүтэц, орон тоог эргэж харах. 2008 онд баталсан бүтцээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэтэл тухайн үеийн сургууль цэцэрлэг, суралцагчийн тоог өнөөдрийнхтэй харьцуулах боломжгүй.
  2. Сургууль, цэцэрлэгүүдийг удирдлагаар хангаж, чиглүүлэх ёстой байгууллагынх нь мэргэжилтнүүд 650 мянган төгрөгийн цалинтай байгаа нь тогтвортой ажиллах боломжийг бууруулж байна.
  3. Сургууль, цэцэрлэгийн багш нарыг компьютержуулах шаардлагатай.
  4. Нэг багшид оногдох хүүхдийн тоог цөөлөх нь сурлагын чанарыг ахиулах гарц.
  5. Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах.
  6. Хөрөнгө оруулалт жил дамнадаг байдлыг халах. Боловсролын салбарт нэг аж ахуйн нэгж олон тендэр зэрэг авах нь бүтээмжийг бууруулж олон жил дамнах үндэс болж байна.
  7. Орон сууны шинэ хорооллууд зураг төсөлдөө сургууль цэцэрлэг байгуулна гэж оруулдаг ч ашиглалтад ороход хасагдсан байдаг байлал хэвээр байна.
  8. Эрэгтэй багш нарыг бэлтгэх, боловсролын салбарын жендэрийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна гэлээ.
May be an image of 2 people, people sitting and people standing
May be an image of 3 people, people standing, indoor and office
May be an image of 3 people, people sitting, people standing and text that says 'X X X'

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet