11 сарын 30, Даваа
newswire

БНСУ-ын коронавирустэй тэмцсэн туршлагаас

Дэлхий нийтийг аюулт цар тахал нөмрөөд буй энэ үед энэхүү тахлын эсрэг хамгийн сайн зохион байгуулалттай ажиллаж буй улс  халдварт тахлыг хохирол багатай даван туулж буй  нь олон орны туршлагаас харагдаж байна. Эдгээр орны нэг нь Өмнөд Солонгос юм.Тус улс бол дэлхийн төдийгүй Азид халдварын тархалтыг маш богино хугацаанд тогтоон барьж чадсан, тэр ч бүү цар тахлын үед парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулж үлгэр жишээ болсон орон. НҮБ-ээс ч мөн дэлхийн бусад улс орнууд энэ улсын цар тахалтай тэмцэх туршлагаас судлахыг зөвлөсөн.

Нийт 51 сая хүн амтай Өмнөд Солонгос ДЭМБ-аас зөвлөсний дагуу өдөр бүр 20 мянга гаруй хүнийг тусгай цэгүүдэд шинжилгээнд хамруулж, халдвар илэрсэн хүмүүсийн маршрутыг маш хурдан тодорхойлж, ойрын хавьтлуудыг хурдан илрүүлж оношилж байв. Өмнөд Солонгосын амжилтын түлхүүр бол илт илрүүлэг, хөл хорио, сайн эмчилгээ. Тус улсад анхын тохиолдол бүртгэгдсэн даруйд маш хурдан хилийн хяналтаа чангатгаж, Уханиас ирж буй иргэдийг шинжилгээнд хамруулж, тусгаарлаж байв.  Халдвартай гэдгээ мэдэлгүй шинжилгээ өгөхөөс татгалзаж, сүмиийн цуглаанд очиж, хувийн мэдээллээ нуусан халдвар тээгчдийн буруутай үйлдлийн улмаас  нийт тохиолдлын тоо 30 орчим мянга болоод байгаа вм. Хэрэв ийм зүйл болоогүй бол тус улсад халдварын тохиолдол маш бага байсан. Сонгуулиа ч мөн маш сайн зохион байгуулалттай, ариун цэврийг дээд зэргээг сахисан. Тиймдээ сонгууль халдварын тархалтад нөлөөлөөгүй.  БНСУ-д дэгдсэн халдварыг хяналтдаа оруулах зорилгоор хоёр удаа хөл хорио тогтоосноор нөхцөл байдлыг сайжруулж чадсан гэдгийг  холбогдох мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

БНСУ-ын хэрэгжүүлсэн арга хэмжээ

  • Эрх хөл хорио тогтоох
  • Эрт илрүүлэг, маршрутыг тодорхойлох
  • Иргэдийн ухамсар
  • Сайтар зохион байгуулалттай ажиллах
  • Мэдээллийн сан сайн хөгжсөн байх
  • Үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэх
  • Худал цуурхал тараахгүй байх
  • Хил гаалийн хяналтыг сайжруулах
  • Аль болох олон хүнийг шинжилгээнд хамруулах
  • Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дүрэм журмыг ягштал баримтлах

Эх сурвалж: Thediplomat

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш