11 сарын 28, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Бельгийн компанийн засаглалын 2020 оны шинэ кодекс

Бельгийн Хаант Улсын Засгийн газраас Бельгийн компанийн засаглалын кодекс 2020 /2020 Кодекс/-ыг өөрийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуддаа жишиг болгохоор хүлээн зөвшөөрчээ. Шинэ кодекс нь 2004, 2009 оны өмнөх хувилбаруудад суурилсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд боловсруулагдсан байна. Шинэ кодексыг бүртгэлтэй компаниуд энэ оноос эхлэн нэвтрүүлж эхлээд байгаа аж. Та 2020 Кодексын англи хэл дээрх хувилбарыг эндээс татаж авах боломжтой.

Онцолбол, кодексын сүүлчийн хувилбараас хойш Бельги болон Европын зохицуулалтад гарсан томоохон өөрчлөлтүүдэд нийцүүлэн тус улсын компаниудад нэг эсхүл хоёр шатлал бүхий засаглалын бүтцийг сонгох боломжийг олгожээ.

2020 кодекст орсон шинэчлэлээс дурдвал:

  • Тогтвортой үнэ цэнийг бий болгох нь суурь зарчим. 2020 Кодекст урт хугацааны туршид нийгмийн бүхий л түвшний хариуцлагын зан төлөв, хандлага, бусад оролцогч талуудын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад хүчин чармайлт гаргахыг чухалчлан заасан. Шинэ дүрэмд санхүүгийн бус тайлан, хүрээлэн буй орчин, хүний эрхийн талаар бүртгэлтэй компанид тавигдах шаардлагуудыг өндөрсгөжээ.
  • Шинэ кодекс хэт нарийвчилсан зохицуулалт гэхээсээ сайн засаглалын суурь зарчмууд дээр суурилсан нь тухайн компанийн онцлог, үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэхэд дөхөм болсон гэж үзэхээр байна.
  • 2020 Кодекст төлөөлөн удирдах зөвлөл, захирлуудын хараат бус байдлын шалгуурыг үнэлэхдээ хувь хүний болон тухайн компани, үйл ажиллагааны салбарын онцлогийг харгалзах боломжийг бүрдүүлжээ.

Компанийн засаглалын “дагаж мөрд эсвэл тайлбарла” гэсэн үндсэн зарчим нь шинэ кодексын суурь хэвээр аж. Тухайлбал, 2020 Кодексын зарим заалтыг чанд дагаж мөрдөх нь хүсээгүй эсвэл бүр хор хөнөөлтэй нөхцөл байдлыг компанид үүсгэж болзошгүй. Энэ тохиолдолд кодекс нь компаниудад тухайн заалтыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хэрэгжүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгааныг тайлбарласан тохиолдолд татгалзах боломжийг олгосон байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш