УЛС ТӨР

Батлан хамгаалахын Дэд сайд Б.Баярмагнай ОХУ-д айлчилжээ

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 12-14-ний өдрүүдэд ОХУ-д зохион байгуулагдсан “Запад-2021” Стратегийн команд штабын сургуулийн хаалтын ажиллагаанд оролцжээ.

Арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд хурандаа генерал А.В.Фоминтой танилцах уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлуудыг хэлэлцлээ. Мөн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Запад-2021” Олон улсын стратегийн команд штабын сургуульд олон орны Зэвсэгт хүчний төлөөллүүдтэй мөр зэрэгцэн өндөр зохион байгуулалттай, сахилга баттай оролцсон хошууч генерал Л.Гансэлэм тэргүүтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийнханд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.

Түүнчлэн Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Элчин сайдын яамны үйл ажиллагаатай танилцуулсан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet