Live
УЛС ТӨР

АН: УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардаж байна

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга Д.Ганбат “Ардчилсан намын бүлэг эрх баригчдаас хариуцлага нэхэж, УИХ-ын дарга, МАН-ын олонхийн бүлэгт шаардлага хүргүүлж байна.  УИХ-ын ээлжит чуулганыг яаралтай хуралдуулж, үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэх шаардлагатай байна. 300 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч, 1200 орчим хүн нас барлаа. Хичээл, сургууль эхлээд байхад шатахуунгүй болчихсон байна. Ийм үед УИХ гадуур, дотуур амарч, зугаалаад байж болохгүй. Эрх баригчид “Ковид-19” халдварын тухай хуулиар далимдуулж бүх эрх мэдлийг гартаа авсан. Засгийн газар ажлаа яаж хийж байна вэ, тийм л нөхцөл байдалд хүрээд байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зөвлөмж өгч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлагаа хүлээх шаардлага хүргүүлнэ.

Төрийн гурван өдөрлөгийн хоёр нь АНУ-д явна. Өөрийнхөө хэдэн цүнх баригчдыг дагуулчихсан. Нэг намын засаглалтай болсон мэт байдлыг гадаад ертөнцөд харуулж байна. 30 жилд хэзээ ч ийм асуудал үүсч байгаагүй” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet