11 сарын 30, Даваа
ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-д залуус коронавирусээр халдварлах нь эрс өсчээ

АНУ-д сүүлийн үед 20-40 насныхан буюу залуус коронавирусээр халдварлах тохиолдол эрс  өсчээ.Тус улсын  Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Том Фриден АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол өндөр байгааг залуустай холбон тайлбарлаж байна. Тэрбээр “Залуус хөл хориог үл тоон  ямар ч хамгаалалтгүй гадуур явах тохиолдол их байна. Ингэхдээ тэд халдвар авах магадлал өндөр бөгөөд вирусээр халдварласан тохиолдолд шинж тэмдэг илрэхгүй байх магадлалтай. Вирусийн халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй залуус үргэлжлүүлэн хүмүүстэй уулзаж, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог. Энэ үеэрээ олон хүнд вирус тарааж байна” гэжээ. Тус улс уг цар тахлыг хянах ямар ч боломжгүй болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш