ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ Гаитигийн цагаачдыг Техасын хил дээрээс буцааж байна

АНУ өнгөрсөн долоо хоногт Техасын хилийн боомтоос Гаитигийн цагаачдыг буцааж эхэлжээ. Ням гарагт Гаитигийн Порт-о-Пренс нисэх онгоцны буудалд цагаачдыг тээвэрлэсэн гурван нислэг газардсан бөгөөд тус бүр 145 хүн тээвэрлэсэн гэж Associated Press мэдээлэв.

Энэ үеэр Гаитигийн тал мягмар гарагт зургаан нислэг хүлээн авах төлөвтэй байна гэж хэлэв. Мөн АНУ-ын нэрээ нууцлахыг хүссэн албан тушаалтны мэдэгдсэнээр АНУ лхагва гарагаас эхлэн өдөр бүр долоон нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Техас мужийн Дел Рио хотыг Мексикийн Сьюдад Акуньятай холбосон гүүрэн дор 13,000 орчим цагаач иргэд цугларсан байгаа бөгөөд хилийн боомтын дарга Раул Л.Ортизийн хэлснээр ирэх 6-7 хоногт эдгээр цагаачдыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.  Харин цагаачдыг эх орон нь эсвэл тэдний дамжин өнгөрсөн улсууд хүлээж авах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Хуаранд байгаа цагаачдын дийлэнх нь Гаитигаас ирсэн бол цөөн хэсгийг Куба, Перу, Венесуэл, Никарагуагаас ирсэн цагаачид эзэлж байна.

Гаитичууд 2010 онд болсон аймшигт газар хөдлөлтийн дараа эх орноосоо дүрвэсэн бөгөөд хуаранд байсан хүмүүсийн олонх нь Бразил эсвэл Өмнөд Америкийн бусад орнуудад амьдарч байгаад ажлын байр, хууль ёсны статустай болж чадаагүйн улмаас хойд зүг рүү нүүдэллэсэн нь энэ юм. Харин энэ оны долдугаар сард Гаити улсын Ерөнхийлөгч алагдаж, наймдугаар сард дахин газар хөдлөлт болсноор ихэнх Гаитичуудын хувьд өөр орнууд руу шилжин суурьших нь цорын ганц гарц болоод байна.

Мөн Кубчууд Хүйтэн дайн дууссаны дараах хамгийн хүнд эдийн засгийн хямралаас зугтаж байгаа гэж BBC-ийн Мексикийн сурвалжлагч Вилл Грант мэдээлэв.

АНУ-ын засгийн газар энэ жил Мексиктэй хил залгаа боомтод ирсэн цагаачдын тоо үлэмж хэмжээгээр нэмэгдсэн гэж мэдээлсэн. Засгийн газарт өгсөн мэдээллээр өнгөрсөн долдугаар сард саатуулагдсан хүмүүсийн тоо сүүлийн 21 жилд анх удаа 200 мянгыг давсан байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet