11 сарын 30, Даваа
БОЛОВСРОЛ

Англи хэл эзэмшсэн түвшнээр Монгол Улс 100 орноос 78 дугаарт оржээ

Гэрэл зургийг MPA.mn

Дэлхий дээр амьдарч буй нийт хүний төрөлхтний хоёр орчим тэрбум нь англи хэлээр ярьдаг гэсэн судалгаа байдаг. Швейцарьт төвтэй англи хэл судлалын “EF Education First” олон улсын боловсролын төв улс орнуудын иргэдийн англи хэл эзэмшсэн түвшнийг тогтоодог дэлхийн томоохон жагсаалт болох жил тутмын EF English Proficiency Index (EPI) индексээ танилцуулжээ. Тэгвэл англи хэлээр сайн ярьдаг орнуудын жагсаалтыг Нидерланд Улс тэргүүлж, Денмарк, Швед, Норвеги, Финланд, Сингапур зэрэг орнууд англи хэлээр сайн ярьдаг орнуудын жагсаалтыг тэргүүлсэн бол Их Британитай хил залгаа орших Франц, Испани зэрэг орон жагсаалтын 25,29дүгээр байрт бичигджээ. Энэ жилийн жагсаалтыг гаргахдаа англи хэл төрөлх хэл нь биш болох 100 улс орон, бүс нутгийн 2.2 сая хүний дунд явуулсан судалгаанд үндэслэжээ.

Англи хэл эзэмшсэн түвшнээр Монгол Улс 446 оноо авч, 100 орноос 78 дугаарт орсон байна. Энэ нь доогуур үзүүлэлт бөгөөд жагсаалтад багтсан Азийн 24 орноос 16 дугаарт орох үзүүлэлт аж. Манай улсын хувьд өнгөрсөн жилүүдэд англи хэлээр тааруухан ярьдаг орнуудын жагсаалтад багтсаар ирсэн. Тус судалгааг 18-25 насныхны дунд явуулсан бөгөөд судалгаанаас харахад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү англиар ярьдаг нь батлагдсан байна. “Дэлхий даяар 26-30 насныхны дунд англи хэлний мэдлэг хамгийн өндөр байна. Харин 40-өөс дээш насныхан 18-20 насныхныг бодвол илүү их мэдлэгтэй байна” гэж EF-ийн судлаачид тэмдэглэжээ.

Эх сурвалж: https://www.prnewswire.com/

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш