11 сарын 28, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Англичуудын IT мэдлэг нимгэн

Их Британийн Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар тус улсын 12 хүн тутмын нэг амьдралдаа хэзээ ч интернэт ашиглаж үзээгүй гэсэн судалгаа гарчээ. Энэ нь тус улсад  дижитал чадварын хямрал тулгарч буйн тод жишээ хэмээн шинжээчид үзэж байна. Тус улсын хэмжээнд  IT чиглэлийн сургалт явуулдаг  нийт сургуулийн 35, IT болон компьютерийн чиглэлээр хичээл зааж буй багш гарын 22 хувь нь мэргэжлийн шаардлага хангахгүй байжээ.

Түүнчлэн 2017 онд тус улсад 745 мянган дижитал чадвар буюу IT тоног төхөөрөмжийн мэдлэгтэй ажилтан шаардлагатай болно гэсэн урьдчилсан судалгаа гарсан байна. Тус улсын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгээс уг асуудлыг шийдэхийн тулд Засгийн газраас энэ чиглэлээр суралцаж буй хүмүүст тэтгэлэг олгох, компьютер, IT чиглэлийн хичээлийн цагийг уртасгах, багш нараа чадваржуулах зэрэг арга хэмжээг ойрын хугацаанд  хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ.

Эх сурвалж: https://www.theguardian.com/news/datablog/2015/nov/27/brits-least-knowledgeable-european-union-basic-questions

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш