11 сарын 28, Бямба
COVID-19

Ам зайлагч коронавирусийг устгадаг болох нь батлагджээ

Кардиффын их сургуулийн судлаачдын явуулсан судалгаагаар 0.07 хувийн цетипиридиний хлорид агуулсан ам зайлагч нь коронавирустай тэмцэхэд чухал нөлөөтэй нь батлагджээ. Гэхдээ судлаачид судалгаагаа албан ёсоор танилцуулагаагүй байгаа аж.

Судалгааны үр дүнг 2021 оны эхээр нийтлэхээр төлөвлөж байгаа юм байна. Судалгааны багийн ахлагч доктор Томас “Хэдийгээр судалгаагаар ам зайлагч үр дүнтэй болох нь батлагдсан ч дахин клиник судалгаа хийх шаардлагатай байна” гэжээ.

Периодонтологич, доктор Ник Клэйдон хэлэхдээ, ам зайлагч нь коронавирустай тэмцэхэд гар угаах, бие маск зүүх зэрэгт одоо ч, зай барихын нэгэн адил үр дүнтэй гэдгийг онцолжээ. Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн 54 сая гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна.

АНУ-ын биотехнологийн Moderna фирм өнгөрсөн даваа гарагт “COVID-19”-ийн вакцины гурав дахь шатны туршилтаар 94.5 хувийн үр дүнтэй нь батлагдсан талаар мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын “Pfizer” болон Германы “BioNTech”-ийн хамтран боловсруулсан вакцин 90-ээс дээш хувийн үр дүнтэй нь батлагдсан талаар мэдээлсэн.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш