НИЙГЭМ

АМГТГ-ын даргаар Л.Баярмандал томилогдлоо

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Лхамсүрэнгийн Баярмандалыг томилов.

Тэрбээр:

  • 1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан,
  • 2005-2007 онд Япон Улсын  Тохоку Их Сургуульд Ассистант багш,
  • 2007-2011 онд Сүмитомо Корпорацид Менежер,
  • 2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д Гүйцэтгэх захирал,
  • 2014 онд “УСУ Койл” ХХК-д Гүйцэтгэх захирал, 
  • 2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Газрын тосны газарт Судлаач ажилтан,
  • 2017 онд Геологийн судалгааны төвд Судлаач ажилтан,
  • 2017 онд  “ЭТТ Майнинг” ХХК-д Зөвлөх, 
  • 2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд Орон тооны бус зөвлөхөөр ажиллажээ.

Л.Баярмандал нь уулын инженер, геологич мэргэжилтэй. Боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/. 

ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet