Live
НИЙГЭМ

АИ-92, 95 тасалдаж, АИ-98 литр нь 3500 төгрөгөөр зарагдаж эхэллээ

Сүүлийн өдрүүдэд бензиний хомсдол үүсэхээс сэргийлж буй гэх шалтгаанаар шатахуун түгээх станцууд АИ-92, 95 автобензинийг хязгаарлалттай олгоод байсан.

Үүн дээр АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “АИ-92 авто бензиний нөөц буурсан, гэхдээ хомсдол үүсэхгүй” гэж мэдээлсэн.

Гэвч өнөөдөр өглөө ШТС-уудын нөөц дуусч, зарим нэг нь хэрэглэгчийн картаар олгож эхэлсэнд жолооч нар ихээхэн бухимдаж байна.

Бензин импортлогчид энэ сарын 17-нд АИ-95 авто бензиний үнээ литр тутамд 200 төгрөгөөр нэмж, 2550-2650 төгрөг болгосон бол өнөөдөр хомсдолд орж, иргэд АИ-98-ыг 3500 төгрөгөөр худалдан авч байна.

Ташрамд, АИ-95 автобензин нийт хэрэглээний 9-10 орчим хувийг л эзэлдэг бол АИ-92 авто бензинийг иргэд, ААН-үүд хамгийн түгээмэл хэрэглэдэг юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet