Өнөөдөр Владимир Путин ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, тав дахь бүрэн эрхийн хугацаагаа албан ёсоор эхлүүлэхтэй зэрэгцэн хуульд заасны дагуу Оросын засгийн газар огцорлоо.

Гэсэн ч шинэ томилгоо хүртэл Ерөнхий сайд Михаил Мишустин болон засгийн газрын бусад гишүүд үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх юм. Мишустин нь 2020 оны нэгдүгээр сард Дмитрий Медведевийн дараа Ерөнхий сайдаар томилогдож байв.

Даваа гарагт Путин засгийн газрын бүх гишүүдийг хүлээн авч уулзаж, тэдэнд талархал илэрхийлж, ололт амжилтаа дүгнэсэн байна.

Зөвлөлт Холбоот Улсаас хойших Оросын засгийн газрын 18 дахь танхим өмнөхөөсөө арай өөрөөр бүрдэнэ гэж Оросын төрийн мэдлийн “RT” мэдээлжээ. 2020 оны Үндсэн хуулийн шинэчлэлээр парламент ерөнхий сайдаас гадна гүйцэтгэх засаглалаас санал болгосон сайд нарыг батлах эрхтэй болсон байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр ерөнхийлөгч өнөөдөртөө багтан шинэ ерөнхий сайдыг зарлаж магадгүй. Мөн Оросын парламентын дээд танхимын тэргүүн Валентина Матвиенкын хэлснээр тавдугаар сарын 15 гэхэд хууль тогтоогчид засгийн газрын бүрэлдэхүүний бүрэн жагсаалтыг гаргахаар төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: RT

#Владимир Путин, #Оросын засгийн газар,