“Apple” компани дата төвүүдийн хиймэл оюун ухааны хэрэгсэлд зориулж чип бүтээж байгааг “Wall Street Journal” мягмар гарагт мэдэгдэв.

“WSJ”-ийн мэдээлснээр хэдэн жилийн өмнө эхэлсэн “ACDC” буюу “Apple Chips in Data Center” төслийн үйл явцын талаар нарийн тодорхой мэдээлэл байхгүй байна.

“iPhone” үйлдвэрлэгч нь чипний загвар, үйлдвэрлэл дээр “Taiwan Semiconductor Manufacturing Co.” (TSMC)-тэй хамтран ажиллаж байгаа ч хамтын хүчин чармайлт нь эерэг үр дүнд хүрсэн эсэх нь мөн тодорхойгүй хэвээр байна гэж нийтлэлд дурджээ.

“Apple”-ийн бүтээж буй чип нь хиймэл оюун ухааныг сургах гэхээсээ илүү “inference”-д чиглэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хиймэл оюун ухааныг сургах талбарт Америкийн “Nvidia” ноёрхсон хэвээр байх болно гэж ажиглагчид үздэг.

“AI inference” гэдэг нь машин сургалтын хэрэгсэл цоо шинэ өгөгдөл дээр үндэслэн дүгнэлт гаргах эсвэл таамаглал дэвшүүлэх үйл явцыг хэлдэг.

Компанийн гүйцэтгэх захирал Тим Күк “Apple” компани уг технологид их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгааг хэлээд, энэ онд хиймэл оюун ухаантай холбоотой мэдэгдэл хийнэ гэж хоёрдугаар сард мэдэгдэж байв.

Шинжээчид зургадугаар сард болох Дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр “Apple”-ийг удаан хүлээлгэсэн мэдэгдлээ хийнэ гэсэн хүлээлттэй байна.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Күк компанийн хөрөнгө оруулагчдад хандан хиймэл оюун ухааны салбарт үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгджээ. “Бид хиймэл оюун ухааны өөрчлөн хувиргах хүч, чадварт итгэдэг бөгөөд энэ шинэ эринд бидэнд бусдаас ялгарах давуу тал байгаа гэдэгт бид итгэдэг” гэж тэрээр пүрэв гарагт болсон телеконференцийн үеэр хэлсэн байна.

Гэсэн хэдий ч “Apple” хиймэл оюун ухааны уралдаанд аль хэдийн хоцорсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

“Google” зэрэг бусад томоохон технологийн компаниуд мөн “AI inference server” чипний хөгжүүлэлтэд хөрөнгө оруулалт хийснээс гадна “Microsoft” зэрэг өрсөлдөгчид нь хиймэл оюун ухаан, дэд бүтцийн төслүүдэд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.

Эх сурвалж: CNBC

#Apple, #хиймэл оюун ухаан, #чип, #ai inference,