НҮБ-ын пүрэв гарагт гаргасан тайланд дурдсанаар Газын зурвас дахь байшингуудыг сэргээн босгох ажил ирэх зуун хүртэл сунжирч магадгүй байна.

Бараг долоон сарын турш үргэлжилж буй Израилын бөмбөгдөлтөөс болж Газын зурваст олон тэрбум долларын хохирол учирч, тэр дундаа хүн ам шигүү суурьшсан бүс нутгийн өндөр бетонон барилгууд ихээр сүйдсэн бөгөөд НҮБ-ын албаны хүн зурвасын өнөөгийн нөхцөл байдлыг сарны гадаргуу”-тай зүйрлэжээ.

Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийн дайчдын Израилын өмнөд хэсэгт хийсэн гэнэтийн дайралтаас үүдэлтэй мөргөлдөөний улмаас 80,000 орчим байшин барилга сүйдсэн болохыг Палестины тоо баримт харуулж байна. Мөн Израилын цохилтын улмаас олон арван мянган палестинчууд амь үрэгдээд байна. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Газад бүрэн сүйрсэн бүх орон сууцыг сэргээхэд 80 орчим жил шаардлагатай гэж дүгнэжээ.

Хэрэв барилгын материалыг 2021 онд болсон сүүлчийн мөргөлдөөнөөс тав дахин хурдан нийлүүлсэн тохиолдолд 2040 он гэхэд сэргээн босгох ажил дуусах боломжтой гэж тайланд дурдсан байна.

НҮБХХ нь Газын зурвас дахь өнөөгийн мөргөлдөөний үргэлжлэх хугацаа нийгэм, эдийн засагт ямар үр дагавар үзүүлэхийг хэд хэдэн хувилбараар урьдчилан тооцоолохыг оролдсон бөгөөд аль ч тохиолдолд үр дагавар нь олон арван жил үргэлжлэх тооцоолол гарчээ. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Ахим Штайнер Урьд өмнө байгаагүй олон тооны хүний амь нас хохирч, эд хөрөнгө сүйдэж, ядуурал огцом өсөх нь хойч үеийнхний ирээдүйг эрсдэлд оруулах хөгжлийн томоохон хямралыг бий болгоно гэж мэдэгдэлдээ хэлсэн байна.

Тухайлбал, дайн есөн сар үргэлжилнэ гэж үзвэл ядуурал 38.8%-аас 60.7%-д хүрч, дундаж давхаргын дийлэнх хэсэг ядуурлын шугамаас доош орохоор байгааг тайланд дурджээ.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #сэргээн босголт, #НҮБХХ,