Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас зохион байгуулж буй "Хариуцлагатай газрын харилцаа" аяны хүрээнд, Нийслэлийн Засаг  даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн "Хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх талаар зарим арга хэмжээний тухай" А/367 дугаар захирамжийн газрын зөрчил арилгах арга хэмжээ үргэлжилж байна. Тухайлбал: 

- Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансрын колокны ард төв зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хашааг буулгах, шаардлага хүргүүлэх, газрын зөрчил арилгах арга хэмжээ авч ажиллаж байна.

- Баянзүрх дүүргийн 9, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хашааг буулган, газрын зөрчил арилгах арга хэмжээ авч ажиллаж байна.

- Мөн дүүргийн 40 дүгээр хороо, ЕБ-ын 44 дүгээр сургуулийн хойд талд байрлах 2 ш объект, Баянзүрх захын баруун талд байршилтай 3 ширхэг объектыг 2024 оны 04-р сарын 25-ны өдөр газар чөлөөлөн, нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.

 - Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд орц гарц хааж зөвшөөрөлгүй барьсан 106 м хашааг буулгалаа.

- Баянгол дүүргийн 8, 16, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 21 болон 6 дугаар байрны дунд нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй байрлуулсан 10 тоосгон гарааш, 

- Баянгол дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэр 5а байрны баруун урд талд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 29 тоосгон гараашийг албадан буулгаж газрыг тус тус чөлөөлж байна.

#Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, #Баянгол дүүргийн Газар Зохион байгуулалтын алба,