Америкчуудын 40 гаруй хувь нь Хятадыг дайснаа хэмээн үзэж байгааг Pew судалгааны төв тогтоожээ. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс дөрөвний нэгээр өссөн үзүүлэлт бөгөөд сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт аж.

Судалгааг дөрөвдүгээр сарын 1-7-ны хооронд АНУ-ын насанд хүрсэн 3,600 хүний дунд явуулсан байна. 

Судалгаанаас харахад Америкчуудын тал хувь нь Хятадыг өрсөлдөгч гэж үздэг бол ердөө 6% нь тус улсыг хамтрагч гэж үзэж байжээ. Бараг тал хувь нь Хятадын эрх мэдэл, нөлөөллийг хязгаарлах нь АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой гэж үзэж байсан бол зөвхөн 8% нь үүнийг нэн тэргүүнд тавих шаардлагагүй гэж үзсэн байна.

Мөн тав дахь жилдээ дараалан 10 америк хүн тутмын найм нь Хятадын талаар таагүй хандлагатай байгааг Pew тайландаа онцолжээ.

“Өнөөдөр АНУ-ын насанд хүрэгчдийн 81% нь тус улсын талаар таагүй, үүнээс 43% нь маш тааламжгүй үзэл бодолтой байна. Хятад улсын дарга Ши Жиньпин ч мөн адил сөрөг үнэлгээтэй байна” гэж тайланд бичсэн байна.

Тодруулбал, Америкийн 10 хүн тутмын найм нь Ши Жиньпинийг дэлхийн асуудлаар зөв зүйл хийнэ гэдэгт итгэдэггүй гэж хариулжээ. Харин 10 орчим хувь нь түүний тухай хэзээ ч сонсож байгаагүй аж.

2018 онд АНУ Хятадын эсрэг худалдааны дайн эхлүүлсний дараа болон Ковид-19 анх Хятадад бүртгэгдсэнээс хойш тус улсын талаарх америкчуудын хандлага ихээхэн шүүмжлэлтэй болсон. Мөн Бээжингийн хүний эрхийн асуудал, Оростой ойр дотно харилцаа тогтоосон явдал, Тайвань, Хонконгийн талаар баримталж буй бодлого зэрэг нь америкчуудад тус улсын талаар сөрөг байр суурьтай болоход нөлөөлсөн гэж Pewдүгнэсэн байна.

Америкчуудын 42% нь Хятадыг АНУ-ын дайсан гэж үзэж байгаа нь 2021 онд “Pew” уг судалгааг хийж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт аж.

Үүнээс Бүгд найрамдах намын гишүүд болон дэмжигчдийн 59% нь Хятадыг дайснаа хэмээн тодорхойлсон бол Ардчилсан намын гишүүд болон дэмжигчдийн 28% нь Хятадыг дайснаа гэж тодорхойлсон байна. 

Өндөр настнууд, консерватив Бүгд найрамдахчууд болон АНУ-ын эдийн засгийн талаар сөрөг үзэл бодолтой хүмүүс Хятадыг илүү шүүмжилж, тус улсыг дайсан гэж үзэх хандлагатай байгааг тайланд тэмдэглэжээ. 

Эх сурвалж: AP

#АНУ, #судалгаа, #ХЯтад,