Дуучин Тэйлор Свифт шинэ цомгоороо “Billboard 200”-ийн шилдэг цомгийн шагналыг 14 дэх удаагаа хүртжээ. “Luminate”-ийн мэдээлснээр “The Tortured Poets Department” цомгийн нээлтийн долоо хоногийн борлуулалт 2.61 саяд хүрсэн байна.

Ингэснээр “Billboard”-ын долоо хоногийн шилдэг цомгийн жагсаалтад дуучин Аделийн “25” цомгийн 2015 онд гаргасан амжилт (3.482 сая хувь борлогдсон)-ын дараа хоёрдугаарт бичигджээ.

Үүний зэрэгцээ “Billboard”-ын бусад чартуудад олон тооны амжилтуудыг үзүүлж байна.

Тухайлбал, Тэйлор Свифт нь “Billboard 200”-ийн шилдэг цомгийн шагналыг 14 дахь удаагаа хүртсэнээр хамгийн олон удаа уг шагналын эзэн болсон уран бүтээлчдийн гуравдугаарт бичигдэх болсон байна. Уг шагналыг реппэр Жэй-Зи 14 удаа, “The Beatles” хамтлаг 19 удаа хүртэж байжээ.

Түүнчлэн “The Tortured Poets Department” цомгийн делюкс хувилбарын бүх 31 дуу нь “Hot 100” жагсаалтад багтаад зогсохгүй эхний 14 байрыг завсаргүй эзэлсэн байна.

Тэйлор Свифтийн 2019 оны “Lover” цомогт багтаж байсан “Cruel Summer” хит дууны дахин сэргээсэн хувилбар мөн “Hot 100”-д орж ирснээр дуучны нийт 32 дуу энэ долоо хоногийн жагсаалтад багтжээ.

Энэ нь чартын 65 жилийн түүхэнд эмэгтэй уран бүтээлчийн хамгийн олон бүтээл нэг долоо хоногийн дотор жагсаалтад орсон тохиолдол болсон байна. 2023 онд кантри дуучин Морган Уоллены “One Thing at a Time” цомгийн 36 дуу нэг долоо хоногийн дотор шилдэг дууны жагсаалтад орж ирж дээд амжилтыг тогтоож байжээ.

Эх сурвалж: Billboard

#Тэйлор Свифт, #Billboard 200, #Billboard Hot 100, #The Tortured Poets Department,