Мягмар гарагт Индонезийн Руанг галт уул дахин дэлбэрсний улмаас эрх баригчид галт уулын сэрэмжлүүлгийг 4-р түвшин хүртэл нэмэгдүүлж, агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс ойролцоох нисэх онгоцны буудлыг хаажээ.

Тус улсын Галт уул судлал, геологийн аюулыг бууруулах төв (PVMBG)-ийн мэдээлснээр дэлбэрэлтээс үүссэн үнсэн багана 2 километр өндөр байсан бөгөөд 6 километрийн радиус дахь оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг зөвлөсөн байна.

Мөн галт уулын эргэн тойрон дахь газар хөдлөлтийн идэвхжил, галт уулын гүн дэх газар хөдлөлтийн тоо нэмэгдсэнийг харгалзан цаашид хий, магма, галт уулын чулуулаг шидэгдсэн хүчтэй дэлбэрэлт болж болзошгүйг анхааруулжээ.

Эрх баригчид галт уулын үнснээс болоод Манадогийн Сэм Ратуланги нисэх онгоцны буудлыг лхагва гарагийн үд дунд хүртэл хаах шийдвэр гаргасныг нисэх онгоцны буудлын оператор “Instagram” хуудсандаа бичсэн байна.

Энэ сарын эхээр Руанг галт уул мөн хэд хэдэн удаа идэвхжиж, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлж, мужийн нийслэл Манадо хотын нисэх онгоцны буудлыг хаахад хүрсэн юм.

Манадо хотоос 100 километрийн зайд оршдог Руанг аралд 800 гаруй оршин суугч амьдардаг боловч ихэнх нь энэ сарын эхээр болсон галт уулын дэлбэрэлтийн дараа аюулгүй газар руу нүүсэн байна.

Эрх баригчид өнгөрсөн долоо хоногт галт уулын сэрэмжлүүлгийн түвшинг 3-р түвшинд хүртэл бууруулаад байсан аж.

Индонез улс нь “Номхон далайн галт цагариг” гэгддэг газар хөдлөлтийн идэвхжил өндөртэй газарт байрладаг тул байгалийн гамшиг тогтмол тохиолддог.

Эх сурвалж: Reuters

#Индонези улс, #Руанг галт уул,