ЭРҮҮЛ АМЬДРАЛ

“Хүүхдүүд йогыг томчуудаас илүү мэдэрч хийдэг”

Эцэг эхчүүд эхлээд йогыг зөвхөн хөдөлгөөн гэж боддог бололтой.

Йога нь таван мянган жилийн тэртээ Энэтхэг Улсад үүссэн түүхтэй. Тэр цагаас эхлээд өнөөгийн спорт заал, сургууль, цэцэрлэгт хүрээлэн зэрэгт хийж буй йога нь дэлхий дээрх олон хүний таашаалд нийцсэн эрүүл мэндийн цогц дасгал болтлоо хөгжөөд буй юм. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд эрчээ авсан энэхүү дасгал нь хүүдүүдэд ч тусаа өгөх болсон. Хүүхдийн йогын ач тусын талаар “Самсара” гэр бүлийн йогын төвийн багш Э.Эрдэнэцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Хүүхэд яагаад йогаар хичээллэх ёстой вэ?

-Хүүхэд маш эрчимтэй хөдөлгөөнтэй ертөнц. Энэхүү хөдөлгөөнийг багаас нь зөв болгож, зөв сууж, зөв алхаж сургах нь насан туршдаа эрүүл байх боловсрол юм. Мөн хүүхдийг стрессгүй гэж эндүүрдэг. Үнэндээ хүүхэд бүрт өөрсдийн асуудал, стресс бий. Ялангуяа шилжилтийн насны хүүхдүүд сэтгэл зүйгээ удирдаж сурах нь нэн хэрэгтэй дадал болоод байна. Йога нь хөдөлгөөн, амьсгалын нэгдэлээр сэтгэл зүйд амгаланг үүсгэж стрессийг тайлах хамгийн шилдэг арга юм. Тиймээс хүүхэд йогаар хичээллэснээр эрүүл бие махбодь, эрүүл сэтгэл зүйтэй, эрүүл иргэн болон өсч хөгжих боломжтой.

-Хүүхэд хэдэн наснаас эхэлж йогаар хичээллэвэл үр дүн нь өндөр байдаг вэ?

-Йогыг нас хүйс үл хамааран хийх боломжтой. Дөнгөж төрсөн хүүхдүүдийн хөдөлгөөн бүр йогын асана (йогын байрлал хөдөлгөөн) байдаг гэхэд болно. Гэхдээ таваас дээш насны хүүхдүүдэд йога заах нь илүү үр дүнтэй гэж бодож байна.

-Йогаар хичээллэснээр хүүхдийн эрүүл мэнд болоод “Хүүхдүүд йогыг томчуудаас илүү мэдэрч хийдэг” сэтгэл зүйд ямар эерэг өөрчлөлт гардаг юм бол?

Нэгдүгээрт бие организд,

• Зөв сууж, алхаж сурсанаар нуруу тэгш хөгжинө.

• Булчингийн зөв хөгжил, бүтэц бий болно.

• Дархлаа сайжирна.

• Тархи мэдрэлийн үйл ажиллагаанд нэн тустай.

• Хөдөлгөөний эвсэлтэй болж гоо зүйн мэдрэмж нэмэгддэг. Хоёрдугаарт сэтгэл зүйд,

• Анхаарал төвлөрөх чадвар сайжирна.

• Бухимдах, амархан ядрах багасна

.• Бусдыг хүндлэх, талархах зөв төлөвшлийг олно.

• Бэрхшээлийг даван туулах чадвар сууна.

• Өөртөө илүү итгэлтэй болно.

-Йогаар хичээллэхэд охид, хөвгүүд гэсэн тусдаа дасгал хөдөлгөөн бий юү?

-Байхгүй. Нас хүйс, шашин шүтлэг, арьс өнгө үл хамааран дэлхий нийтээрээ хийж байгаа амьдралын зөв дадал бол йога.

-Эцэг, эхчүүд хүүхдээ йогад явуулахаас өмнө болоод дараах үр дүнгийн талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

-Эцэг эхчүүд эхлээд йогыг зөвхөн хөдөлгөөн гэж боддог бололтой. Хөдөлгөөний дутагдалаас ангижруулах, хэвийн жинтэй эсвэл, сунгалттай болгоно гэсэн төсөөллөөр хүүхдээ авчирдаг ч гарах үр дүн нь үүнээс хамаагүй илүү байдагт талархдаг. Йога нь бие сэтгэл, оюун санааны гүн гүнзгий нэгдэл юм. Тиймээс хүүхдүүд йогыг томчуудаас илүү мэдэрч хийдэг. Эхний хичээл дээрээс л үр дүн гардаг. Хүүхдүүд илүү сонирхолтой танин мэдэхүйн аяллыг йогын тусламжтайгаар хийдэг тул зөв төлөвшил, амьдралын дадлыг маш хурдан өөрийн болгож чаддаг нь гайхалтай. Аав, ээжүүд үүнд 100 хувь сэтгэл өндөр байдаг.

-Йога нь тухайн хүүхдийн аль нэг эрхтэн тогтолцоод гойд нөлөө үзүүлдэг үү?

-Магадгүй. Йогын ач холбогдолыг одоо ч гэсэн шинжлэх ухааны хувьд судалсаар байна. Дасгал бүхэн өөрийн гэсэн ач тустай учраас аль эрхтэн системд илүү нөлөө гаргах шаардлагатай байна түүнийг багш программ болгон хийлгэж болно. Хөлийн хэлбэрийг засах, нурууг сунгах, тэнцвэрийг сайжруулах, харааг сайжруулах, амьсгалын замын өвчлөлийг илааршуулах гээд янз бүрийн эрхтэн тогтолцоонд нөлөөлөх хөдөлгөөн буюу асана арвин бий.

-Хүүхдүүд йогаар хэдээс, хэдэн цагийн хооронд хичээллэвэл илүү зохимжтой бол?

-Ихэвчлэн өглөөний цагаар хичээллүүлэх нь хүүхдэд зохимжтой гэж боддог. Гэхдээ аль ч цагт йога хийх нь заавал үр дүн үзүүлнэ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Most Popular

To Top