ЗАГВАР, ДИЗАЙН

Монгол дээлэнд ууссан Тютю

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.

Photo: Shutterstock

2019 оны хавар буюу энэ хичээлийн жилийн төгсгөлд улсын хэмжээнд 20 мянган оюутан их, дээд сургууль төгсөх юм. Мэдээж хэрэг эдгээр оюутнуудын 60 гаруй хувь нь охидууд. Энэ хэрээр хонхны баярын эмэгтэй дээлний эрэлт их байх нь дамжиггүй. Үүнийг ч хувцас загварын товчоод хэдийнэ анзаарч, хонхны баярт тусгайлан зориулсан чамин, содон хийцтэй дээлний коллекциндоо ханцуй шамлан оржээ.

“ГЭРЭЛ” ЗАГВАРЫН ТОВЧООНЫ СОДОН ЯЛГАРАЛ

Тус салон энэ хаврын цуглуулгатаа сүүлийн үеийн принттэй материал сонгож, дээр нь тор, капрон зэрэг нимгэн уналттай материалуудаар хуниа нугалаасыг нямбайлан гаргаж хийжээ. Үүний тод илрэл нь тютю хормой юм. Монгол дээлэнд энэхүү хормойг уусгаж өгснөөр бүсгүй таны галбир илүү тодорч, биеийн харьцааг зөв харагдуулахуйц болсноороо онцлогтой болжээ. Эл загварыг цөөн тоогоор урласан бөгөөд өнгөний хувьд усан ягаан, цайвар ногоон, боронзон шаргал гэсэн сонголттойгоор 208 мянган төгрөгөөр худалдаалж байна. Нэмж хэлэхэд “Гэрэл” салоноос чамин хийцтэй бусад загварын дээлнүүдийг ч мөн худалдан авах боломжтой аж.

ЦЭЦГЭНД УМБАСАН “БОРГОЛЖИН”

“Борголжин” салоны хувьд шинэхэн загварын дээлнийхээ мэдээллийг цухасхан мэдээллээ. Та санаж байгаа бол эдний хамгийн сүүлийн “бүтээл”-үүд цэцгэнд умбасан шүү дээ. Тэгвэл энэ хаврын болоод хонхны баярын загварууд ч цэцэг, навчин хээнээс салахгүй гэдэг нь шинэхэн коллекци нь илт харагдлаа. Намрыг санагдуулам том шаргал авч, хаврыг санагдуулам ялдамхан цэцэгс тус салоны урлаж шагласан дээлэн дээр ургажээ.

ЭРЧ ХҮЧЭЭР ДҮҮРЭН “ИВЭЭЛ”

Бүх насны бүсгүйчүүдийн шаардлагад нийцсэн монгол хувцас урлахын тулд тус загварын товчоонынхон торго, хамба хилэн, даавуу материалыг түлхүү сонгож урладаг. Энэ хаврын тухайд өмдтэй монгол цамцны хослол гаргасан нь бүсгүйчүүдийн анхаарлыг ихэд татаад байна. Мөн орчин үеийн загварлаг охид бүсгүйчүүддээ зориулан гаргасан өдөр тутмын үндэсний хэв маягтай хувцаснууддаа замбага цэцэг, алтан хүрд, өлзий хээг шингээж өгсөн нь тун өвөрмөц болжээ. Түүнчлэн залуусын мөнгөн хонхны баярыг тохиолдуулан нэрийн дэлгүүрээс хийсэн худалдан авалт бүрт “Ивээл” брэндийн өсгийтэй гутлыг 20 хувь хямдруулан авах эрхийг олгож байгаа гэнэ.

“MONROZE” НЭРИЙН ХУУДАС БУЮУ СОДОН ДЕТАЛЛ

Загвар өмсөгч, дуучин С.Сарнайгийн үүсгэн байгуулсан “Моnroze” брэнд бүсгүйчүүдийн дунд чамгүй нэр хүндтэй. Тэгвэл тус брэндийн хамт олон төгсөлтийн баярын дэгжин даашинзаа танилцуулав. Энэхүү даашинзыг торгоор урлаж, гадна талыг нь тороор бүржээ. Харин зах, бүсийг нь солонгорсон өнгөтэй гялгар, зөөлөн хуванцар материалаар хийж өгсөн нь тун шинэлэг болсон байна. Хормой нь шал шүргэсэн урттай энэхүү даашинзнаас зөвхөн М размерыг худалдаанд гаргасан бөгөөд бусад хэмжээг захиалгаар урлах аж.

“O.COUTURE” БРЭНДИЙН ДАВХАР ХОРМОЙ

Загварын амин сүнс нь гүйцэтгэл гэж Монгол дээлэнд ууссан Тютю үздэг “O.Couture” брэндийнхэн энэ хаврын загваруудаа задаллаа. Ямагт шинийг эрэлхийлж сэтгэлээ шингээн урладаг тэд юу бэлдсэн бол. Эхний сонголт: Японы зузаан парчо торго, сонгодог загварын романтик өнгө төрхтэй, ямар ч галбиртай бүсгүй таньд зохицох “X” хэлбэрийн давхар хормойтой дээл… Чимэглэлийн хувьд алтлаг эмжээртэй, энгэр хэсэгтээ гоёмсог сувд, болортой. Бүсгүйчүүдийн сэтгэлийг татахгүй байхын аргагүй сонголт болжээ. Үдэшлэг, хүлээн авалт, хонхны баяр гэх мэт тэмдэглэлт баяруудад илүү тохиромжтой гэж тодорхойлж байна. Хоёр дахь сонголт: Загварын онцлог нь торон нудраган ханцуйтай, складан хуниасан чимэглэлтэй, өвдөгний доогуур татсан урттай дэрвэгэр “Х” хэлбэртэй романтик стилийн эмэгтэйлэг дэгжин загвар. Материалын хувьд пүүсүү торго, гэрэлтсэн тор ашиглаж хийжээ. Үнийн хувьд 450 мянган төгрөг аж.

“G FASHION” САЛОНЫ НҮД БУЛААЖ, СЭТГЭЛ ТАТАМ ТОРГОН ХОСЛОЛ

“G Fashion” салонынхан энэ сарын 4-нд хонхны баярт зориулан хийсэн шинэхэн коллекцио танилцууллаа. Эдний загвар бүсгүй таныг өөртөө итгэлтэй, үзэсгэлэн төгөлдөр, эрч хүчтэй харагдуулах нь гарцаагүй. Тэр дундаа ягаан шаргал өнгийн торгон хослолууд өнгө, хийц, загвар гээд уулга алдмаар ганган. Цор ганц, дахин давтагдашгүй гэж үүнийг л хэлэх байх. Үүнээс гадна мэдээж уламжлалт хэв маягийг шингээсэн монгол дээлнүүд ч бий гэдгийг дуулгая. Үнийн хувьд 168-368 мянган төгрөг.

“LUSTRE” БУСДААС ӨӨР ХАРАГДАХ ДЭГЖИН СОНГОЛТ

Бүсгүй та хэзээд бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг бол өдөр тутмын, гоёлын, үндэсний хувцас үйлдвэрлэдэг “Lustre” брэндийг сонгоорой гэж зөвлөе. Этгээд, тансаг, хурц… үүнээс өөрөөр юу гэж тодорхойлох билээ. “Lustre”-гийн төгсөлтийн баярын загваруудад дан дээл бус эрхэмсэг гоо үзэсгэлэнг тодотгосон хослолууд ч мөн багтсан байна. Өнгөний хувьд цагаан, улаан, хар, шар гээд хэзээ ч моданаас гардаггүй хаан өнгөнүүд зонхилжээ. Бүсгүй та “Lustre” брэндийг сонгох бол shoppy.mn-д нэгдсэн гэдгийг нь дуулгахад таатай байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Most Popular

To Top